СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-22

Манай улсад “Монгол гэр” хэлбэрийн хөгжлийн загвар тохиромжтой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар “Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 21-нд Төрийн ордонд зохион байгууллаа.

“Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийн эхний илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Хөгжлийн загвар” сэдвээр тавив.

Тэрбээр, “. Эдгээр баримт бичгүүд залгамж чанаргүй, уялдаа холбоогүй байсан. Өсөлтийг авчирсан өөрчлөлт бол хөгжил юм. Олон улсад хөгжлийн хэд хэдэн загвар байгаа ч хамгийн чухал нь өөрийн орны онцлогт тохирсон загварыг сонгож, нэн тэргүүнд эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй.

Манай улсад “Монгол гэр” хэлбэрийн хөгжлийн загвар тохиромжтой” гэв.

Тодруулбал, гэрийн хоёр багана нь Монголд байгаа нөхөн сэргээгдэх баялаг, хөдөө аж ахуй, мал аж ахуй. Гэрийн унь, ханыг Монголд үйлдвэрлэж, хийж, бүтээж, түүгээр дамжуулан баялаг бүтээж чадах салбарууд болох уул уурхай, аж үйлдвэр, барилга, сэргээгдэх эрчим хүч, тээврийн салбар бүрдүүлнэ. Харин тооно нь аялал жуулчлал бол гэрийн хаалга нь гадаадын хөрөнгө оруулагчдад үргэлж нээлттэй байж, тэднээр дамжуулан орчин үеийн шинэ эдийн засгийн бүх загварыг нутагшуулж, үсрэнгүй хөгжилд хүрэх боломжтой болох юм.

Үргэлжлүүлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн загвар, эдийн засгийн төрөлжилт, аж үйлдвэрийн бодлого, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар Монголбанкны ерөнхий эдийн засагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (D.Sc) Д.Ган-Очир “Монгол Улсын хөгжлийн “загвар”-ын эрэлд: Өөрийн сургамж, бусдаас суралцахуй” сэдвээр илтгэл тавьж, хувь судлаачийн байр сууриа хуваалцлаа.

Монгол Улсын өсөлтийг хязгаарлагч хэд хэдэн хүчин зүйлс бий. Тухайлбал, манайд санхүүжилтийн эх үүсвэр байгаа ч өсөлт нь цөөн салбарт бий болж байна. . Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг хөнгөвчлөх нь тогтвортой, өргөн хүрээтэй өсөлтөд хүрэх замаа олоход тусална.

Хөгжлийн нь нэг загварыг дагахаас үл хамааран Монголын хөгжлийн шинэ загвар нь төрөлжсөн эдийн засгийг бий болгох, чиг баримжаа нь “хүн төвтэй” буюу амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэх хэрэгтэйг тэрбээр илтгэлдээ онцлов.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Эмерит профессор, Ардын багш Т.Дорж нар хөгжлийн загварыг тодорхойлох арга замын талаар үг хэлж, санал, бодлоо илэрхийллээ. Мөн хэлэлцүүлэгт оролцогч судлаач, эдийн засагчид ажлын байрыг нэмэх, хүний хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц төрийн бодлогын талаар асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар зохион байгуулж байгаа уг цуврал хэлэлцүүлгийн дараагийнх "Төрийн зохицуулалт" сэдвийн хүрээнд болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.