Нийслэлийн ерөнхий боловсролын 10 сургуулийг жишиг гал тогоотой болгоно
БШУЯ, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага /KOICA/-тай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2022-2025 онд хэрэгжүүлэх гэж байна.

Төслийн хүрээнд 2 том зорилтыг дэвшүүлжээ.
Үүнд:
- БШУЯ-ны харьяа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтны чадавхыг бэхжүүлэх төв ШУТИС-ийг түшиглэн байгуулагдаж хоолзүйчийг мэргэшүүлэх, хоолны газрын ажилчдыг чадавхжуулах
- Нийслэлийн дүүрэг бүрд нэг сургуулийг стандартын шаардлагад нийцсэн, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин нөхцөлийг хангасан жишиг сургууль болгох юм.

Дүүрэг болгоноос сонгогдсон ЕБС-иудад КОЙКА-гаас томилогдсон судалгааны баг 3 сарын 14-нөөс 24-ний хооронд ажиллаж, санал дүгнэлтээ боловсруулж байна.
Төслийн үр дүнд
- ЕБС-ийн сурагчид стандартын шаардлагад нийцсэн орчинд үйлдвэрлэсэн үдийн хоолоор үйлчлүүлэх,
- Суралцагч, эцэг эх асран хамгаалагч, багш, ажилчид, хүнс, ханган нийлүүлэгчид, хоол хүнсний худалдаа эрхлэгчдэд хоол шим тэжээлийн боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.