Мариуполь хотын эрх баригчид бууж өгөхөөс татгалзжээ

ОХУ-ын цэргийн хүчин Украины Мариуполь хотыг сүүлийн хэдэн долоо хоногийн турш бүслээд байгаа бөгөөд хэрэв хотын эрх баригчид бууж өгвөл иргэдэд аюулгүй гарц олгох санал тавьсан ч Украины тал татгалзжээ.

Үүний дагуу, Мариуполь дахь украйн болоод "гадаадын хөлсний" цэргүүд зэвсгээ хаяж, хотыг орхин гарах ёстой бөгөөд үүний дараа хоол хүнс, эм тариа болон бусад хангамж бүхий хүмүүнлэгийн цувааг хот руу оруулахыг зөвшөөрч, энгийн иргэдийг аюулгүй гарцаар хангах байсан юм.

Мариуполийн эрх баригчид энэхүү нөхцөлийг өнөөдөр өглөө хүртэл хүлээж авах шаардлагатай байсан ч бүс нутгийн албаныхан яасан ч бууж өгөхгүй гэж мэдэгджээ.

https   cdn

Харин Мариуполь хотын даргын зөвлөх Петр Андрющенко "Бид эцсийн хүчээ барагдтал тулалдах болно" гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, Москвагийн хүмүүнлэгийн амлалтад итгэх боломжгүй бөгөөд Оросын арми зарим оршин суугчийг ОХУ руу албадан нүүлгэн шилжүүлж байгаа аж.

Мариуполь бол Оросын стратегийн гол бай бөгөөд хамгийн ширүүн тулаан өрнөж буй хотуудын нэг юм. Тус хотод ойролцоогоор 300 мянган хүн хэдэн долоо хоногийн турш ундны ус, цахилгаан, хийгүй гацаад байгаа билээ.

гэж албаныхан үзэж байгаа ч бодит тоо нь илүү их байж магадгүй байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.