Баянзүрх дүүрэгт байрлах 109 хашаа хайсыг маргаашнаас буулгана
"Баянзүрх дүүргийн хэмжээнд газар хашаалж, орц гарц хаасан байдал хэрээс хэтэрлээ" хэмээн тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх цахим хуудастаа бичжээ.
Өнгөрөгч долоо хоногт Баянзүрх дүүргийн 15, 18-р хороонд байрлах 73 гараашийг буулгаж 2000 м2 талбайг чөлөөлсөн бөгөөд тухайн ойр орчмын амьдардаг иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ногоон байгууламж, авто зогсоолын тохижилтыг хийхээр болсон. Энэ удаад замбараагүй хашаануудаасаа салцгаая гэж аж ахуй нэгж, иргэдээсээ уриалж байна гэжээ.
Маргаашнаас /2022.03.22/ эхлэн дүүргийн хэмжээнд 109 байршил байгаа хашаа хайсыг буулгаж орц гарцуудыг нээхээр төлөвлөж байгаа ажээ.
Иймд хашаа барьж орц гарц хаасан иргэн, аж ахуй нэгжүүд та бүхэн заавал биднийг очиж буулгахыг хүлээлгүй өөрсдийн ухамсраараа хийж хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж, иргэндээ ээлтэй орчныг хамтарч бүрдүүлэхийг хүсье хэмээн тус дүүргийн ЗДТГ-ас уриалжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.