Толгойт дэд төвийн зураг төслийн ажил дуусаж, бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болжээ
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Төсөл гурван үе шаттайгаар зургаан шинэ дэд төвийн байр суурь инженерийн дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжуудын ажлуудыг нийт есөн жилийн хугацаанд барьж байгуулах юм.
Төслийн гурав дахь үе шат болох Толгойт дэд төвийн нээлтийн арга хэмжээ 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр болсон билээ.
Тэгвэл тус төвийн зураг төслийн ажил дуусах шатандаа орж бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болсон талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү дурдлаа.

Толгойт дэд төв нь Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34 болон 35 дугаар хороодын нийт 153.4 га газар нутгийг хамарч байгаа аж. Дэд төвд:
- 26 км Цэвэр усны шугам
- 6 км Ариутгах татуургын шугам
- 78 км Дулаан хангамжийн шугам сүлжээ
- 14 км урт Цахилгаан холбооны шугам сүлжээ
- 69 км Авто зам
- 74 га газарт Цэцэрлэгт хүрээлэн
- 240 хүүхдийн цэцэрлэг
- Олон нийтийн хөгжлийн төв
- Сургалтын төв
- Эрүүл мэндийн төв зэрэг инженерийн дэд бүтцийн болон нийгмийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөгджээ.
Толгойт дэд төвд хийх бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнд энэ бүсэд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт нэмэгдэнэ. Мөн сургалтын төвөөр дамжуулан мэргэжил олгосноор мэргэжилтэй ажилчид нэмэгдэх бөгөөд бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна. Түүнчлэн авто зам, дулаан хангамж, ус хангамж, цахилгаан хангамж гэх мэт инженерийн дэд бүтцийн ажлууд ашиглалтад орсноор нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг гэр хорооллын иргэдэд ойртуулах боломж бүрдэх төдийгүй иргэдийн автомашин ашиглалтын зардал буурч өрхийн амьжиргаанд эерэгээр нөлөөлөх аж.
Толгойд дэд төвд хийгдэх бүтээн байгуулалтын зураг төслөөс та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл аваарай:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.