МУГТ У.Мөнх-Эрдэнэ 19 дэх удаагаа УАШТ-д тулалдана

XX Зууны манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаяр багшийн нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-27-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

 ai 1b331b23 491b 4640 9ed5 99b9c8f47f19  01

Бокс сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд буй тус тэмцээнд "Лондон-2012" олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт МУГТ У.Мөнх-Эрдэнэ 19 дэх удаагаа УАШТ-д хүч үзэх гэж байна. Тэрээр энэ жил 39 настай бөгөөд олон улсын боксын холбооны дүрэм ёсоор 40 хүртэлх насны тамирчид тулаанд орохыг зөвшөөрдөг байна. 

Спорт мэдээ, мэдээллийн Livetv.mn мэдээллийн сайт болон Livetv HD телевиз онцгой эрхтэйгээр боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.