СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Замын-Үүд рүү зорчигчийн галт тэрэг явж эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг өчигдрөөс /2022.03.18/ эхлэн явж эхэлсэн талаар УБТЗ ХХН-ээс мэдээллээ.

Тодруулбал, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн №276-р галт тэрэг 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Улаанбаатараас 16:50 цагаас хөдөлж, Замын-Үүдэд 07:20 цагт очино. Харин Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн №275-р галт тэрэг 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Замын-Үүдээс 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 09:20 цагт ирэх хуваарьтай.

УОК-ын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчийн галт тэрэг явуулахыг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс зогсоосон билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.