Автобусанд гарсан галыг унтраасан Д.Хүчитбаатарыг "Шударга журам" медалиар шагналаа

Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгч шударга журам медалиар шагналаа.

Түүний хувьд энэ оны хоёрдугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын чиглэлд явж байсан автобус шатах үед дотор байсан хүмүүсийг гаргаж, галыг унтраан хүмүүнлэг үйлс бүтээсэн юм. 

Мөн өнөөдөр “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам”-ын болзол хангасан

276099936 155578150185455 3631151373235155737 n

  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ерөнхий цэргийн 4 дүгээр дамжааны сонсогч НЭРГҮЙН ДАШЗЭВЭГ
  • Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч БУЛГАНЫ МАРАЛ-ЭРДЭНЭ
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч ОТГОНЖАРГАЛЫН ШАРАВЖАМЦ нарт шагнал гардууллаа.

275848068 155578136852123 3712119941078089936 n

Сонсогч, сурагчид сурлагаараа бусдыгаа манлайлан, эрдэм шинжилгээний ажил, уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож, цэргийн тангараг, дүрмийн шаардлагыг чанд сахин биелүүлж, сахилга бат, хариуцлага, хандлага, бие бялдар, ёс зүйн зөв төлөвшил эзэмшжээ.

276154291 155578210185449 5333994419112091337 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.