СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-17

🔴LIVE: Н.Алтанхуяг: Хөгжлийн банкны солонгос удирдлагуудыг идэвхгүй ажиллаж байна гээд өөрчилж байсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

2012-2014 оны хооронд Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны асуудлаар анх удаа дэлгэрэнгүй тайлбар өглөө. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

-Хөгжлийн банкны асуудлыг ярьж байгаа нь маш сайн хэрэг. Өшөө ярих хэрэгтэй. Энэ сарын 29-нд дахиад хэлэлцүүлэг болох юм билээ. Хэн, хэн ярихыг нь сайн хараарай. Н.Алтанхуягийг муулна. Дан МАН-ын хүмүүс байгаа. 

Хөгжлийн банкны асуудал яригдаад эхлэхээр Ч.Хүрэлбаатар над руу чиглүүлж байна лээ. Намайг Сангийн сайд байхад Ч.Хүрэлбаатар ТНБД байсан. Бид хоёр нягт хамтран ажиллаж, төсөв анх удаа ашигтай гарч байсан. 

Би 2012 оны 8 сард Ерөнхий сайд болж байсан. Хөгжлийн банкийг Эдийн засаг, хөгжлийн яам /сайд Б.Батбаяр/ хариуцаж байсан. "Чингис бонд босгох гэж байна. Солонгос удирдлагууд идэвхгүй ажиллаж байна" гэхээр нь өөрчилж байсан. Тэгээд одоо энэ муулуулаад байгаа Н.Мөнхбат гэж залуу тавигдаж байсан. Та нар Хөгжлийн банкийг бүрэн зураглалаар нь ярих хэрэгтэй. Тэгэхгүй, хуруу хумсыг нь яриад байх юм. Би эсвэл самбар дээр тайлбарлаж өгч болно. Надаас та нар баримт авч болно. 

Хөтлийн цементийн үйлдвэрийг С.Батболдын Засгийн газрын үед авсан Евро бондоос санхүүжүүлж байсан. Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноос арав хоногийн дараа QSC /Кү Эйс Си/ компанид зээл олгож байсан /Хөтлийн цемент, Кү Эйс Си хоёул ХХБ-ны Д.Эрдэнэбилэгийн компани/ юм билээ. 2012-2016 онд дан Ардчилсан намын хүмүүст өгсөн гэж ойлгож болохгүй. Барьцаа хөрөнгө нь хангагдсан, бүтээн байгуулаллтынхаа гуравны нэгийг босгосон байсан Монполимет, МАК зэрэг МАН-ын компаниудад өгч байсан гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баасансүрэн
2 жилийн өмнө
202.126.90.84

За ямарч байсан өөдтэй юм болоогүй л байна. Жирийн иргэдэд өгөөгүй л юм байна .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.