?LIVE: С.Бямбацогт: УИХ-ын гишүүдийн тоо 120-оос доошгүй байх хэрэгтэй гэж үзэж байгаа

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудалд УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үеэр гишүүдийн тоог нэмэх асуудлыг хөндөж байсан. Тухайн үед олонхийн саналыг авч чадаагүй. 1992 онд анх Үндсэн хууль батлагдах үед Монгол Улс 2 сая гаруй хүн амтай байсан. Нэг мандатад ногдох иргэдийн тоо гэвэл 20 гаруй мянга байсан. . УИХ-ын даргын хувьд УИХ-ын гишүүдийн тоо 120-оос доошгүй байх хэрэгтэй гэдэг асуудлыг ярьж байна. Ерөнхий сайдын хувьд ч гишүүдийн тоог нэмэх шаардлагатай.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж, уг асуудлыг шийдэх боломжтой. Гэхдээ энэ удаагийн чуулганаар уг асуудлыг хэлэлцэж амжихгүй байх.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Сүүлийн 30-аад жил гурван толгойтой болчихсон. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог, УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогддог. УИХ-иас Засгийн газрыг томилдог. Үндсэндээ өнгөрсөн хугацаанд УИХ-ын 7 бүрэн эрхийн хугацаанд 17, 18 Засгийн газар огцорсон байдаг. Нэг Засгийн газрын бүрэн эрх дунджаар 1.6 жилийн хугацаатай байсан. Ингэхээр юу болдог вэ гэхээр . Үүнийг шийдэх ёстой. Үндсэндээ сонгодог парламентын зарчим буюу Ерөнхийлөгчөө УИХ-иас сонгодог байх нь зөв гэж судлаачид үздэг гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.