Оросын цэргүүд Мариуполь хотын Драмын театрыг бөмбөгджээ

Украины Мариуполь хотын мянга гаруй энгийн иргэн орогнож байсан Драмын театрыг Оросын цэргүүд зориудаар бөмбөгдсөн гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ.

Хотын орлогч дарга Сергей Орловын хэлснээр, тус барилгад 1,000-1,200 орчим хүн орогнож байсан бөгөөд тэдний дунд олон хүүхэд, настай иргэн байсан аж.

FOATgsdWUAc0xP1

Гэвч Оросын цэргийн хүчин уг барилгыг зориудаар бөмбөгдсөн гэж Мариуполийн албаныхан мэдэгдсэн юм. Тус мэдэгдэлд "Оросын түрэмгийлэгчид Мариуполь хотын энх тайван оршин суугчдад үзүүлж буй харгислалыг илэрхийлэх үг олдохгүй байна" хэмээн тэмдэглэсэн байна.

аж. Гэвч энэхүү дэлбэрэлтээс амьд үлдсэн хүн байхгүй гэж албаны хүмүүс эмээж байна. Оросын цэргүүдэд бүслэгдээд буй тус хотод одоогийн байдлаар 2,000 гаруй хүн амиа алдаад байгааг Украины эрх баригчид мэдээлсэн юм.

Тэгвэл ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас тус хотыг бөмбөгдсөн гэдгээ үгүйсгэж, Украины үндсэрхэг үзэлтнүүдийн үүсгэсэн дэлбэрэлтийн улмаас барилга нурсан гэж мэдэгджээ.

FN MM rWYAMnB99

Эх сурвалж: AFP, BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.