СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-17

🔴 LIVE: Д.Сумъяабазар: Тулгуурт гүүрэн байгууламжийн ажил энэ онд эхэлж, эхний 21.2 км-ийг 2024 оны тавдугаар сард ашиглалтад оруулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монголын Өдөр тутмын сонинуудын холбоо, Нийслэлийн ЗДТГ хамтран Түгжрэлийн шийдэл хэлэлцүүлгийн зохион байгуулж байна.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар:

-. Энэ жилийн хувьд тендерийг цахим хэлбэрээр хүний оролцоо багатай байхаар шийдэж байгаа. Тендерийн асуудлаас болж, нийслэлийн бүтээн байгуулалтууд хойшлогдох, удаашрах явдал гардаг. Энэ байдлыг халахын тул Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ. Нийслэл уг асуудалд санаа бодлоо тусгасан, чуулганы хуралдааны үеэр асуудлаа танилцуулна.

-Түгжрэлийг хэдийн хугацааны дараа бууруулах боломжтой вэ?

-Улаанбаатар хотын төлөвлөлтөд 1990-ээд оны үед алдаа гарсан гэж ойлгож болно. . Хот төлөвлөлт, инженерийн байгууламжийг шинэчлэх, шинэ төлөвлөлтийг шинэчлэх гээд олон ажлыг хийж байж үр дүн гарна. Гэхдээ 2040 он гэхэд түгжрэлийг 50 хувиар бууруулахыг зорьж байна. 

-Тулгуур байгууламжийг барьснаар хотын түгжрэлийг багасгах нэг боломж гэж та танилцуулсан. Уг төслийн талаар танилцуулахгүй юу?

-Улаанбаатар хотод шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төслийн ажил маш амжилттай явж байгаа. Тухайлбал, гуравдугаар сарын 31-нд эхний техник эдийн засгийн үндэслэл буюу бидний хийх эдийн засгийн тооцоолол, ажлын зураг бэлэн болж буй. Ингээд , 2024 оны тавдугаар сарын 31-нд эхний 21.2 км-ийг туршилтын байдлаар ашиглалтад өгөхөөр төлөвлөгөө гаргаад Ерөнхий сайдад энэ сарын 26-нд танилцуулахаар бэлдэж байгаа. Бид 2023 оны есдүгээр сарын 30-нд төмөр зам, бусад тулгуур байгууламжуудыг дуусгана. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд тулгуур байгууламжийн тавцан буюу дээд талын явах тавцанг дуусгах төлөвлөгөөтэй байна. Улмаар 2024 оны тавдугаар сарын 30-нд дохиолол, цахилгааны холболтуудыг хийгээд эхний туршилтын вагоныг явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа.

Хөрөнгө санхүүгийн хувьд төсөвт дарамт болохгүй, Засгийн газрын өрийн хязгаарт орохгүй байдлаар зохицуулалт хийхээр гарц шийдэл гарган танилцуулж буй.

Бидэнд бүрэн боломж бий. Бид зөв санхүүгийн графикийг 10 жилээр гаргаж, олон улсын санхүүгийн байгууллагад өөрсдийнхөө төсвийн орлогын тооцооллуудыг үзүүлээд LRT болон хурдны замын төслийг эхлүүлэхээр бэлдэж байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.