БИЧЛЭГ: Японд болсон газар хөдлөлтийн улмаас дөрвөн хүн амиа алджээ

Японы зүүн хойд хэсэгт өнгөрөгч лхагва гаргийн шөнө дундын өмнөхөн хүчтэй газар хөдлөлт болсны улмаас багадаа дөрвөн хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Тус улсын Цаг уурын агентлагийн мэдээлснээр, 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь Фүкүшима мужийн эрэг орчмоос эхэлсэн бөгөөд Мияги мужийн Ишиномаки боомтод 30 см хүртэлх давлагаа үүссэн байна.

Энэхүү гамшигт үзэгдлийн дараа Токиогийн зарим хэсэг эрчим хүчээ алдаж, хоёр сая гаруй өрх тог цахилгаангүй болсон ч албаныхан гурван цагийн дотор ихэнх эрчим хүчийг сэргээжээ. Гэвч юм.

1663480

japan quake03 16

Түүнчлэн нэгэн хурдны галт тэрэг Фүкүшима ба Широишизао өртөөний хооронд замаасаа гарсан ч дотор нь байсан 75 зорчигч болон багийн гурван гишүүний хэн нь ч бэртэж гэмтээгүй аж.

Одоогийн байдлаар дөрвөн хүн нас барсан нь батлагдаад байгаа бөгөөд ойрын 2-3 хоногт хүчтэй чичиргээнүүд мэдрэгдэж магадгүйг Ерөнхий сайд Фумио Кишида мэдээлсэн байна. Харин Японы Цаг уурын агентлагийн зүгээс цунамигийн сэрэмжлүүлгийг цуцалсан юм.

Эх сурвалж: NHK, Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.