?LIVE: Л.Энх-Амгалан: Хүүхэд заавал онц сурах албагүй. Цаашид багш нарын цалинг үр дүнгээр нь хэмжинэ

Нийслэлийн 97-р сургуулийн бага ангийн багш сурагчдаа гар хүрсэн тухай мэдээлэл цацагдаж, олны шүүмжлэлийг дагуулж байна. Энэ талаар болон багш нарын цалингийн системийн асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: 

-Хүүхэд бүр онц сурах албагүй. Сурагчийг сурлагаар нь үнэлэхгүй. Мэдлэг, чадвар, төлөвшлийг олон улсын аргачлалаар хэмжинэ.

Үүнтэй холбоотойгоор багш нарын цалинг хэмжих хэмжүүр өөрчлөгдөж байна. . Гуравдугаар сараас бодит ажил болно.

Нэг багшид 20 сурагч оногдох ёстой. Гэтэл зарим ангид 40-50 хүүхэд сурч байна. Үүнийг өөрчлөхийн тулд хэлбэрийг нь өөрчилнө.

97 дугаар сургуулийн багш хүүхэд зодсон асуудал дээр багш ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Эцэг, эхийн зөвлөл нь өчигдөр хуралдсан байна лээ. Хүүхдэд ямар хэмжээний гэмтэл учруулсныг хууль хяналтын байгууллага тогтоох байх гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.