СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-17

Х.Баттулга Хөгжлийн банкны зээлийн асуултанд унав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Х.Баттулга Хөгжлийн банкны өр, зээлийн талаарх сэтгүүлчийн асуултанд “Худлаа шүү, гүтгэлэг” гэхээс өөр хариулт өгөөгүй.

МоАХ-ны газрыг барьцаалаад “Пирамид-Орд” компани Хөгжлийн банкнаас зээл авсан талаар асуухад “Юу гэж дээ. МоАХ-ны алган чинээ газар дээр 50 тэрбум төгрөг өгдөг тэнэг банк гэж байхгүй” гэхээс өөр зүйл хэлээгүй. Х.Баттулгын гарын үсэг, тамгатай, 2015 оны 1-р сарын 17-ны МоАХ-ны Удирдах зөвлөлийн 1 тоот тогтоол буюу хөдөлшгүй баримтыг үгүйсгэх боломжгүй юм.

“Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлалтай МоАХ-ны эзэмшил газарт “Пирамид-Орд” ХХК-иар орон сууцны барилга барихыг зөвшөөрсүгэй” гэж цагаан дээр хараар, цаасан дээр мөртэй үлдсэн баримтыг сэтгүүлчид олж дэлгэлээ. Х.Баттулгын хэлснээр алгын чинээ газар гэдэг нь 10 мянган ам метр талбайтай МоАХ-ны нэр дээр 2013 онд гарсан газрын гэрчилгээтэй байна.

“Пирамид-Орд” компани нь Хөгжлийн банкаас 296 айлын орон сууц барихаар 2015 онд 15 сая долларын зээл авснаас өнөөдөр 23,2 тэрбум төгрөгийн өртэй байгаа юм. Барилгын гүйцэтгэгч "Бэсон" компанийн захирал Батжаргал ажлын хөлс 4 тэрбум төгрөгөө авч чадахгүй, дөрвөн жил хонгилын хууль, шүүхийн ханыг мөргөж, өр ширэнд баригдаж, өвчний группэд орсноо хоолой чичрүүлэн ярьж байгаа. Пирамид-Орд компанийнхан Батжаргалд ердөө 250 мянган төгрөг өгсөн баримтан дээр тэг нэмж 250 сая төгрөг өгсөн мэтээр аашилж байсныг цагдаа шалгаж байсан гэх зэрэг ноцтой зүйлсийг тэрбээр өчдөг.

АН-ын тамгагүй талын сунгаагаа Х.Баттулга ийнхүү Хөгжлийн банкны асуултанд бүдэрч эхлүүллээ. МоАХ-ны партизануудад байр өгнө гэж газар өмчилж, зээл авсан энэ хэрэг явдлын үр дагаварт, 296 айл ордергүй, Хөгжлийн банк 23,2 тэрбумын өртэй үлдээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.43

250.000 гэдэг тоон дээр нэг 0 нэмэхээр 250.000.000 төгрөг болох юм уу. Жаахан тооны ухаантай бичнэ шүү. 250.000 гэдэг тоон дээр нэг 0 нэмэхээр 2.500.000 болоод байх юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.