?LIVE: Шинэжинст, Баян-Өндөр сумын малчдын төлөөлөл "Эрдэнэ Монгол" ХХК-ийн уурхайг дахин эсэргүүцэв

Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын малчдын төлөөлөл БОАЖЯ-ны үүдэнд хэвлэлийн бага хурал зарлав. "Эрдэнэ Монгол" ХХК-ийн алтны үндсэн ордыг ажиллуулахгүй, мал бэлчих газартайгаа үлдмээр байна гэж мэдэгдлээ. 

Малчдын төлөөлөл: 

-Одоогоор олборлолт хийгээгүй, байгаль орчин сүйтгэсэн зүйлгүй байгаа. Гэхдээ хэзээ мөдгүй ажил нь эхэлснээр цианит натри гэж хорт бодисоор алтаа угааж, тэр олон машин техникийн хөлд нутаг орон минь тоосонд булуулах гээд байгаа учир бид Улаанбаатарт ирээд байна. 

Өнгөрөгч 10 дугаар сард бид Улаанбаатарт ирж, МҮОНТВ-д хэлэлцүүлэг хийсэн. "Эрдэнэ Монгол"-ын хүмүүсийг урьсан боловч ирээгүй. Хууль ёсны ямар баримт байгаа юм бэ, тэрийгээ үзүүл гэхээр үзүүлэхгүй байна. Байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөөг Ковидын хууль зөрчин зохион байгуулсан гэж бид үзэж байгаа. Бид уул уурхайгүй, амар жимэр аж төрмөөр байна гэцгээв. 

Ж.Даваадорж: Залуучууд сумандаа тогтвортой ажлын байртай, тогтсон цалинтай, баталгаатай амьдралтай байж яагаад болохгүй гэж

Шинэжинст сумын гуравдугаар багийн иргэн Ж.Даваадорж:

272910527 253829470182825 3866490692482335961 n

-Би Шинэжинст сумынхаа залуучуудыг төлөөлж, үгээ хэлэхээр ирлээ. Сум орон нутагт ажлын байр хэрэгтэй, залуучууд ажилтай, орлоготой болж, амьдралаа авч явах хэрэгтэй байна шүү дээ.г. Энэ компани үйл ажиллагаагаа явуулснаар зөвхөн манай сум, аймаг гэлтгүй, улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

Залуучууд сумандаа тогтвортой ажлын байртай, тогтсон цалинтай, баталгаатай амьдралтай байж яагаад болохгүй гэж вэ. Бид ч гэсэн гэр бүлтэйгээ амар тайван амьдармаар байна шүү дээ. Гэтэл сум, орон нутгийнхаа газар нутгийг зарж, сэндийчиж байсан хүмүүс өнөөдөр гэнэтхэн нэг компанийг онилж, аваад эсэргүүцээд эхэллээ.

Эсэргүүцээд байгаа хүмүүс Шинэжинст сумын олон газрыг сүйтгэж, эвдсэн. . Хариуцлагагүй уул уурхай гэдэг зүйл чинь тэнд байсаар байхад тэмцэхгүй байна шүү дээ. Гэтэл . “Эрдэнэ монгол” ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлж, ажилтай болохоор хүлээж байгаа олон залуу манай суманд бий. Залуучууд нь үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, амьдрал ахуйгаа дээшлүүлж, хариуцлагатай уул уурхайг дэмжмээр байна гэхээр “Мөнгө авдаг” гээд цоллоод байдаг байж болохгүй” хэмээн ярьлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.