СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-16

Б.Энхбаяр: Дамбын Хишгээ улсын газрыг улсад нь зарах гээд байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс 31.000 га газартай. Энд Засгийн газрын төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулалтын ажлууд эхлэхэд бэлэн болоод байгаа билээ. Гэвч хувийн хэвшилд олгосон газрууд асуудал дагуулж буй. Нэг жишээ нь Дамбын Хишгээ буюу иргэн Хишигжаргалын авсан 500 га газар. Тус газрын асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа талаар өнөөдрийн Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Хөшигтийн хөндийд Дамбын Хишгээ гэж нөхөр маш том газар авсан. Газар нь эдийн засгийн чөлөөт бүс болонгуут улсад өөрийнхөө газрыг шахах гэж байгаа гэж би ойлгоод байгаа. Ийм зүйл байгаа юу? Улсын төсвөөс Дамбын Хишгээ гэж нөхөрт мөнгө өгөх юм уу. Энэ нөхөр одоо хэдэн төгрөгийн хичнээн га газар авчихаад улсад зарах гээд байгаа юм бэ. Мөнгө угаалт хийгээд байгаа юм уу? 

Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол:

Эдийн засгийн чөлөөт бүс дээр байгаа 31.000 мянган га газар дээр "Дамбын Хишгээгийн 500 га газар" гэх хаягтай газар бол бий. 3 шатны шүүхийн шийдвэрээр энэ ААН-д 41 хэсэг дээр ийм газар олголт хийгдсэн юм билээ. Шүүхийн шийдвэрээр маргаангүй гэж гарсан. Бидэнтэй бас уулзаж энэ асуудлаа танилцуулсан. Өөрсдөө Засгийн газраас гаргасан хот байгуулалтын чиглэлээр хийгдэх ажилтай уялдуулж ерөнхий төлөвлөгөөгөө хийж хамтран ажиллана гэсэн байр суурь илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Дамбын Хишгээ гэж нөхөр аймгийн даргын шийдвэрээр газар аваад байдаг юм уу, Сэргэлэн сумын ЗД-ын шийдвэрээр газар аваад байдаг юм уу. Улс бүтээн байгуулалт хийх гээд байна. Мэдээлэлд ойр байдлаа ашиглаж газар авчихаад эргүүлээд улсад зарах гээд суугаад байгаа байхгүй юу. Улсын газрыг улсад нь зарах гээд. Хэдэн төгрөгөөр улсыг ав гээд байдаг юм бэ? Хэдэн төгрөг нэхэж байгаа вэ?

Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол: 

Хишгээ бол өөрөө Засгийн газар бодлогоороо энд хот төлөвлөлтөө хийж асуудлаа шийднэ гэвэл бүтэн авч болно гэсэн саналыг тавьдаг юм билээ. Гэхдээ тийм үнээр, ийм үнээр зарна гэсэн үгийг би сонсоогүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
2 жилийн өмнө
66.181.161.7

Төр гэж байна уу өөрсдийн газраа өөртөө авах гэж байгаа юм уу .Хүчээр шийд эсвэл газар олгосон засаг дарга нараа шалга

Зочин
2 жилийн өмнө
172.225.55.51

Gazar ni hooson bol butsaagad l avdag biz de

Зочин
2 жилийн өмнө
103.229.120.175

ТӨРБ БАЙГАА ХУЛГАЙЧ НАР, ХУУЛЬ ШҮҮХ, ЭРҮҮГИЙН ХУЛГАЙЧ СҮЛЭЛДСЭН ЖИНХЭН МАФИ СОНГОДОГ УТГААРАА БИЙ БОЛСОН. МОНГОЛЧУУД ЭНЭ МАФИД БООЛЧЛУУЛЖ БАЙНА.

Маамуу
2 жилийн өмнө
66.181.178.236

Д. Хишгээд Төрийхэн бол гөлөг шүү. Төрөөс авсан төрд нь зарна. Гэхдээ хямд биш.

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.113

Энэ хүн 90-ээд онд галт тэргэнд явж монголчууд болон орсуудыг дээрэмддэг, халаас суйлдаг жижиг хулгайч байсан юм даа. Одоо компанийн захирал том хүн болчих гэж дээ. Хачин л .....

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

xnn teneguud

Irgen
2 жилийн өмнө
172.58.20.19

Turiin tuluulsun geh ene avgai chine turiinhuu esteg yaridag buzar amitan bee.tur medeed byh gazraa huraah heregtei.ali zalitai luivarchid turiig hychgyidyylj baina.neg hyn 500 ga geheer yu bolj bainaaa.ene hynii huviin umchid shiljeegyi bizdee.yagaad tyr ezemshiltei gazriig yuch hiihgyi baigaad turtei naimaa hel el yaridag yum bee.

Зочин
2 жилийн өмнө
66.181.189.63

Мануухай Оюунхоролоос өөр чадвартай боловсролтой залуу хүн байдаггүй юмуу .АНын шуналтай нөхөдөөс уйдаж байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.