СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-16

Б.Ган-Очир: Сунгаагаар ялсан намын даргыг УДШ хүсээгүй ч бүртгэх ёстой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Ардчилсан намын даргыг намынхаа 220 мянган гишүүд дундаас сонгох сунгаа өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай эхэлж буй билээ. Өнөөдөр /2022.03.16/ Ардчилсан намын төв байранд намын даргын сунгааны нээлт болсон.

Энэ үеэр АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир "АН-ын даргын сунгаанд ялсан намын даргыг УДШ хүссэн ч бүртгэх ёстой, хүсээгүй ч бүртгэх ёстой" гэв.

Тэрбээр "Манай намын дүрэмд заасны дагуу ёсчлон батламжлагдах дарга маань Монгол орон даяар намынхаа 220 мянган гишүүнээс сонгуулиар гарч ирнэ. Энэ сонгуулийн товыг “Дотоод сонгуулийн хороо” зарласан юм. Тийм учраас энэ удаагийн сонгууль хүчин төгөлдөр сонгууль. УДШ баталгаажуулсан сонгууль. Эндээс гарсан нэр дэвшигч, эндээс ялсан намын даргыг УДШ хүссэн ч бүртгэх ёстой, хүсээгүй ч бүртгэх ёстой. Дахиад хэлье. Энэ сонгууль бол эвлэлдэн нэгдэх Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгууль" гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.