СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-16

Х.Баттулга: Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сунгаа эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Ардчилсан намын даргыг намынхаа 220 мянган гишүүд дундаас сонгох сунгаа өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай эхэлж буй билээ. Өнөөдөр /2022.03.16/ Ардчилсан намын төв байранд намын даргын сунгааны нээлт болсон. 

Энэ үеэр Ерөнхийлөгч асан, намын даргад нэр дэвшигч Х.Баттулга "Энэ сунгаа Ардчилсан намын асуудал биш, Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу гэдгийг л тогтоох гэсэн сунгаа" хэмээн мэдэгдэв.

Тэрбээр "Өнөөдрийн энэ Ардчилсан намын даргын сунгаа бол манай намын асуудал биш юм. Энэ бол Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай, ард түмэн маань иргэдээ парламентад сонгодог ийм “Сонгодог” парламент байх уу үгүй юу гэдгийг шийдэх сонгуульт сунгаа юм байгаа юм. Тийм учраас АН-ын даргын сунгаа гэж битгий ойлгоорой. Өнөөдрийн парламентийг хар. Хэт олонх болчихсон, төрийн гурван өндөрлөг нэг намаас байгаа нь том асуудал. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль гэдгийг бодож өөрийн биеийг энэ сунгаанд сойж байна" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.179.21.198

Жон хуй баттулга л манай орноос зайлчихвал эх орон минь хөгжинө.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.6

Хуцваа муу жонхуу жонхуугаа зуурах нь дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.