СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-16

Э.Мөнх-Очир МАН-ын удирдлагуудад хандаж мэдэгдэл гаргажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан, МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг гаргажээ. 

Тэрбээр, "Миний бие Энэбишийн Мөнх-Очир нь 2014 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Төрийн тусгай албанд шилжсэнтэй холбоотойгоор МАН-ын Үндсэн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн Монгол Ардын Намын гишүүнээс түдгэлзсэн билээ.

Төрийн тусгай албаны хугацаа дуусч намын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтээ Намын анхан шатны байгууллагад уламжилж, Булган аймгийн Булган сумын 4-р үүрт намын гишүүнчлэлээ сэргээсэн. Ингэхдээ намын үүрийн дарга /Булган МАН-ын хяналтын хорооны дарга/ Б.Оюунбатаас намын батлахаа 2021 оны зургадугаар сард шинээр гардан авсан.

Үүнээс хойш үүрийн ажилд идэвхтэй оролцож, намын гишүүдээ дэмжин ажиллаж байлаа. Гэтэл 2022 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр намын үүрийн хуралдаа оролцохоор Булган аймагт өөрийн биеэр очсон боловч "Намын цахимд бүртгэлгүй" хэмээх шалтгаанаар хуралд оруулсангүй. Учрыг нягтлахад тухайн үеийн үүрийн дарга Б.Оюунбат "Би танд тухайн үед үүрийн батлах өгөх ёсгүй байсан юм байна лээ" хэмээн тайлбарласан. Энэ нь намын гишүүний эрхийг хааж, хуурсан үйлдэл юм.

Мөнгөн тусламж, хандив хураалгах үед намын гишүүн мөн, хуралд оролцоход хэн нэгний эрх ашигт тохируулан намын гишүүнээсээ түлхдэг нь МАН-ын бодлогод тунхагласан ёс зүй хариуцлагад харшилж байна.

Үүнтэй холбогдуулан мэдээлэхэд Булган аймгийн Монгол Ардын Намын хорооны 30 дугаар Бага хурал 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр болсон. Хурал нь зохион байгуулалттай, намын гишүүдийн эрхийг ноцтой зөрчсөн, нэг хүний эрх ашгийг илт дэмжсэн, хайрцагласан хурал болсон. Бид ХХХ Их хурлаа хуралдуулж Эрх чөлөө, Шударга ёс, Эв санааны нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн социал демократ үзэлтэй улс төрийн байгууллага гэдгээ улс даяар тодотгосон мөртлөө намын анхан шатны байгууллагууд нь ийм байдлаар намын гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй, зөрчдөг байж болохгүй.

Мөн МАН-ын Хяналтын Ерөнхий хороо 2022 оныг ёс зүй, сахилга хариуцлагын жил болгосон ч Булган аймгийн МАН-ын хороо үүнийг уландаа гишгэсэн асуудал үүсээд байна гэдгийг олон нийтэд болон МАН-ын удирдлагуудад албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сугар.
2 жилийн өмнө
202.9.46.128

Наад нөхөр чинь туйлбаргүй хүн шүүдээ. АН л.

Булганы иргэн
2 жилийн өмнө
150.129.143.238

МАН дампуурсан шүү дээ. Хов хутгаж хор найруулдаг Эрдэнэ мэтийн хүмүүсийг л цалинжуулж хор найруулахаас өөр хийж байгаа ажил алгаа. Бүгд хулгайч гэдэг нь ард түмэнд ил болсон.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.