Польш, Словени, Чехийн Ерөнхий сайд нар Киевт айлчилж байна

Польш, Словени, Чехийн Ерөнхий сайд нар өнгөрөгч мягмар гаргийн орой Украины Киев хотод айлчилж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзжээ. Тус бүлэг нь Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд айлчилсан Барууны анхны удирдагчид юм.

Уулзалтын дараа Чехийн Ерөнхий сайд Петр Фиала украинчуудад хандан "Та бүхэн ганцаараа биш. Бид та бүхнийг мөн бидний амьдралын төлөө ч тэмцэж байгааг мэднэ. Тиймээс манай улс та нарын талд зогсож байгаа" хэмээжээ. Түүнчлэн, хэрэв

c3d4daa0 a46d 11ec befb f1cb754626f4

Польшоос Киев хүртэлх урт бөгөөд аюултай замыг гал тэргээр туулж ирсэн гурван удирдагчийн эр зоригийг Ерөнхийлөгч Зеленский сайшаан, "Та бүхний айлчлал бол Украиныг дэмжиж буйн хүчтэй илэрхийлэл" хэмээн тэмдэглэсэн юм.

Украины Ерөнхий сайд Денис Шмигалийн мэдээлснээр, талууд "ОХУ-ыг терроризмыг ивээн тэтгэгч гэж хүлээн зөвшөөрөх" зэрэг Оросын эсрэг "ноцтой" хориг арга хэмжээ авах тухай хэлэлцсэн аж.

Европын өндөр албан тушаалтнуудын энэхүү айлчлал нь маш эрсдэлтэй алхам байсан ч "үнэт зүйлийнхээ төлөө хийх нь зүйтэй" гэж Польшийн Гадаад хэргийн дэд сайд Марчин Псыдач тэмдэглэсэн юм. Гэхдээ түүний хэлснээр, гурван улсын албаны хүмүүс уг айлчлалын талаар ОХУ-д мэдэгдсэн аж.

51827b26 ad84 44d1 b323 c4a269b82638

6231173ae4fa5

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.