ӨНӨӨДӨР: Малчид яамны гадна жагсаал хийнэ

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.03.16/ болох үйл явдлын тоймыг мэдээлье.

09:00 цагт:

-Төрийн ордонд Төсвийн байнгын хороо хуралдана.

10:00 цагт:

-Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

-ЦУОШГ-т “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, тодорхойлох” цуврал хэлэлцүүлэг "Аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд" сэдвээр үргэлжилнэ.

11:00 цагт:

-Ардчилсан намын дотоод сонгуулийн нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ. Нээлт Ардчилсан намын олон нийтийн төв буюу С.Зоригийн хөшөөтэй байрны гадна болно.

-Монголын Залуучуудын холбооноос өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

-МҮЭХ-нд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ТҮ-1-3 шатлалаар цалинждаг ажилтнуудын өнөөгийн байдал, тэднийг ажлын байрны баталгаагүй болгож буй хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

-Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.

-БХБЯ-нд тус яамны удирдлагууд барилгын салбарын нөхцөл байдлын талаар мэдээлнэ. Утас: 95071740

11:30 цагт:

-Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно

14:00 цагт:

-Монголын урчуудын эвлэлийн байранд "Нийгмийн өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн оролцоо" хэлэлцүүлэг болно.

-Төрийн ордонд “Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг болно.

15:00 цагт: 

УУХҮЯ, БОАЖЯ-ны гадна малчид, байгаль хамгаалагчид хамтран Канадын хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол" ХК-ийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.