СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-15

🔴LIVE: УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хөгжлийн банкнаас хулгай хийсэн нөхдөд хариуцлага тооцуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Т.Доржханд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хууль, ОХУ болон Украины дайны асуудал болон Хөгжлийн банкны асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тухайлбал манай улс парламентын ардчиллаа бэхжүүлж, сонгодог парламентын зарчим руу явах ёстой гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Нэгдүгээрт Үндсэн хуулийн асуудал бий. Өнөөдөр Украин-Оросын дайны асуудал үүсээд байна.Хоёрхон сарын өмнө Казахстанд ийм зүйл болсон. Монгол орны хувьд хөрш орнуудаа хүндэтгэхийн сацуу хүний эрх, эрх чөлөө, ардчиллаа хангаж ажиллах шаардлагатай. Тиймээс парламентын ардчиллыг бэхжүүлэх ёстой. Иймд үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай бөгөөд ХҮН-аас манлайлж шахаж ажиллана.

Улс төрийн намын тухай хууль бас чухал юм. Ил тод, шилэн хөгжилтэй нийгмийг бүтээхийн тулд энэ хуулийн төсөл дээр бүгд анхаарах шаардлагатай. Бид улс төрийн намын тухай хуулийн төсөлд анхаарч ажиллах ёстой. Аль нам байх нь хамаагүй.  Хяналт шалгалтын ажлын хэсэгт нь ХҮН-аас орсон. Хулгайгаа нууцад хамруулдаг, тохироод хулгайгаа хийнэ гэж боддог. Авлигыг бууруулахын төлөө бид ажиллах болно. МАН, АН-ын удирдлагуудад хулгай хийсэн нөхдүүддээ хуулийн хариуцлага тооцохоос гадна дахиж нэр дэвшүүлэхгүй байх ёстой. Хаврын чуулган нэлээн “халуухан” болох төлөвтэй байна.

Үндсэн хуулийн цэцэд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахаар хандсан. Тухайлбал Сонгуулийн тогтолцоог өөрчилж бэлэг тараадгийг болих хэрэгтэй. Бодлого ярьдаг байя, гишүүдийн тоог өсгөх нь зөв. 76 гишүүн баталсан үеэс хойш хүн амын тоо 1.5 дахин өссөн байна. Мөн Мөн ерөнхий сайд нь өөрөө эрх мэдлээрээ дан, давхар дээлтэй ажиллахаа шийддэг байя гэсэн саналууд оруулсан. Эдгээр тогтолцооны өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.41.121

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ БУЗАР ХУЛГАЙЧИЙГ БАРИЛГҮЙ ШАЛГАЛГҮЙ ШҮҮЛГҮЙ ХОРИЛГҮЙ ОЛОН ЖИЛИЙН ХАТУУ ЯЛ ӨГӨЛГҮЙ АРАЙ Л БАЙНА УУ???

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.