СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-15

🔴LIVE: Ш.Адьшаа: АН-ын тамганы асуудлыг эрх баригч намаас асуугаарай

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа АН-ын дарга, тамганы талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Өнөөдөр.

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намын дүрэмд зааснаар Ардчилсан намын тухайн үеийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Энэ дүрэм өнөөдөр үйлчилж байгаа. Өнөөдөр Ардчилсан намын сонгуулийн асуудал бол нийгэмд анхаарал татаж байна.

Монгол Улсын Дээд шүүхээс ардчилсан намын 12 дугаар сард болсон Онц их хурлын үр дүнгээр Ардчилсан намын 2017 онд байгуулсан Үндэсний бодлогын хороо хүчин төгөлдөр байна тогтоосон.

Түүнчлэн үндсэн дүрмийн хороо, дотоод сонгуулийн хороо хүчин төгөлдөр байна гэдгийг Дээд шүүхийн тогтоолоороо баталсан. Үүний дагуу Ардчилсан намын дотоод сонгууль явагдаж байгаа.

-Өнөөдөр Ардчилсан намын аль нь ч тамгагүй байгаа. С.Эрдэнэ гэдэг хүнд гэрчилгээ нь байгаа учраас энэ талд давуу тал байгаа юм биш үү. Өнөөдрийн энэ даргын сонгууль хүчин төгөлдөр бус юм биш үү?

-Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр гэдгийг нотолсон. Тамганы асуудлыг эрх баригч намаас асуугаарай. Яагаад гэвэл төрийн байгууллага тамга тэмдэг алга болсон асуудлыг яаж шийдэх тухай хууль журам өнөөдөр үйлчилж байгаа. Энэ хууль журмын дагуу явагдаагүй гэдгийг хэн хэн нь мэдэж байгаа. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.