?LIVE: УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Би 500 сая төгрөгийн дэнчингээ бүрэн төлсөн

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч 500 сая төгрөгийн дэнчин байршуулах ёстой. Ерөнхийлөгч асан Х.Баттулга дэнчингээ байршуулснаа өчигдөр зарласан. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дэнчингийн мөнгөө байршуулснаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо даргын сунгааг хоёрдугаар сарын 22-ны өдөр зарласан. Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр дүнгээ гаргах ёстой. Энэ сунгаанд Ардчилсан намын ямар ч гишүүн нэрээ дэвшүүлэх боломжтой. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нэрээ татсан. Би нэрээ хамгийн эхэнд дэвшүүлсэн. Олон сайхан залуус нэрээ бүртгүүлэх байх гэсэн бодолтой байсан ч хамгийн сүүлд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэрээ дэвшүүлсэн байна лээ. Ингээд хоёр хүн нэр дэвшиж байна.

. Дэнчингийн мөнгө нь дотоод сонгууль явуулах үйл ажиллагаанд зориулагддаг. Өрсөлдөгчийн тухайд дотоод сонгуулийн хорооноос сурталчилгаа эхэлтэл ямар нэг байдлаар давуу эрх олгохыг хориглосон байгаа. Иймд нөгөө нэр дэвшигчийн талаар ярих боломжгүй байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.