СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-14

🔴 LIVE: "Уулзалтаар бидний асуудлыг шийдээгүй тул дахин жагсана"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас үүдэн БНХАУ-ын тал нэгдүгээр сараас эхлэн задгай тээврийн оронд чингэлэг тээвэр явуулах шаардлагыг тавьсан. Энэхүү шийдвэр нь задгай тээвэр хийдэг хэдэн мянган жолооч нарт нэн хүнд тусаж буйг өнөөдөр ХБХ хийж мэдэгдсэн билээ.

Тэгвэл уг мэдэгдэл хийсэн жолооч нарын төлөөллийг Шадар сайд С.Амарсайхан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ГХЯ-ны төлөөлөл хүлээн авч уулзаж ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, тээвэрчдийн төлөөллийг оруулах, цаашид тэдний ажлын байрыг алдагдуулахгүйгээр асуудлыг хэрхэн шийдэх талаар эрчимтэй ажиллах саналыг Шадар сайд тавьсан билээ.

Гэвч тээвэрчдийн төлөөлөл "Төв талбайд цугласан 1000 шахам жолооч нартаа очиж хэлэх үг, шийдэл алга байна. Бид тарж чадахгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандана, Засгийн газар хуралдаанаараа энэ асуудлыг авч хэлэлцээд эцсийн байдлаар хариу өг, бидэнтэй талбай дээр гарч уулз" гэх шаардлагыг тавьсан. Мөн "Олон мянган жолооч нарыг өрөнд оруулчихаад бодлогын алдаа гараагүй гэж ярьж байна. Ажлын хэсэг байгуулья гэж тархи угааж байна" хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн билээ. 

АТҮТ-ийн байранд болсон уулзалтын дараа жолооч нар төв талбайд цуглаж, таралгүй хүлээж буй тээвэрчид дээрээ очлоо. Уулзалтын үр дүнг ийнхүү тайлбарлав.

Тээвэрчид "Бид нарын шаардлагыг 100 хувь хүлээж авсангүй. Ажлын хэсэгт оруулья гэж аргацаагаад гаргалаа. Жагсаалаа маргааш үргэлжлүүлнэ. Гарц гаргалгааг хэлж өгөөд байхад Засгийн газар чадамжгүй байна уу, сэтгэлгүй байна уу ойлгомжгүй байна. Чингэлэг тээвэр манай улсад хор уршиг ихтэй. Нутагшуулах асуудал Монголын 3 сая иргэнтэй холбоотой шүү дээ. Ганц тээвэр яриад байгаа юм биш. 2021-10-13-аас хойш тээвэрт нэг ч яваагүй, зардал 5-6 дахин нэмэгдсэн. Үүнийг зүтгүүлээд байгаа нь харамсалтай байна. БНХАУ-ын талаас гэх үг яриад байна. Манай улс тусгаар улс шүү дээ. Ганцхан Хятадын эрх ашиг яриад байж болохгүй. Эсрэгээрээ манай улсад тавиад байгаа эдийн засгийн хориг ч юм уу. Нэг бол манай засгийн газар ярилцах чадамжгүй байна уу даа. Бид ажлын байр амьдралынхаа төлөө л явж байна. Албан тушаал авах гээд байгаа биш дээ" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
162.251.62.85

Өөр ажил олж хийсэн дээр болж байна даа Хил нээгдээд ч бүгдэд нь хангалттай ачаа олдох нь эргэлзээтэй болж Эрээн болон хятадын том хотуудаас вагоноор ачаа ачигдах болж Хэдэн сарын дараа Ханги гэж т.замын боомт нээгдэх нь Хил нээгдлээ гэхэд 10-20 мянган машин Замын-Үүдэд очерлох байхдаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.