27 сая хүн амтай Тайвань улсын “HUR” охидын хамтлагтай гэрээ байгуулсан Монгол охин

Б.Сарантуяа гэх даруухан Монгол охин Зүүн өмнөд Азийн энтертайнмэнт ертөнцөд өрсөлдөн, олон мянган охидоос шалгарч дэбют дуучин болж чаджээ.

Өдгөө 23 настай Б.Сарантуяа Тайвань улсад бизнесийн чиглэлээр суралцаж байхдаа тус улсын үндэсний том шоу нэвтрүүлэгт оролцож, улмаар Тайванийн “HUR” охидын хамтлагийн гишүүн болж, хамтран ажиллаж эхэлсэн байна.

275123667 360239162627474 6828354867619761764 n 750x742

Тайвань улсад сүүлийн 20 жилд охидын хамтлаг амжилттай гарч ирсэн тохиолдол тун ховор. Харин “HUR" хамтлаг нийт Тайваньчуудыг шуугиулж байна. Тус хамтлаг 6 хүний бүрэлдэхүүнтэй. Нэг жилийн хугацаанд бие даасан нэг цомог гаргасан бөгөөд клипүүд нь хэдийн олны анхааралд өртсөн байна. Мөн гаргасан уран бүтээлүүд нь чартуудыг тэргүүлж эхэлжээ.

275139758 643556620239176 2770897265167418005 n 750x750

“HUR” хамтлагийн бүрэлдэхүүнд Монгол охин байгаа нь Тайваньчууд тус хамтлагийг илүү таатай хүлээж авсан ажээ.

“HUR” охидын хамтлаг хэдийн өөрсдийн гэсэн шүтэн бишрэгчтэй болсон төдийгүй цаашид Ази тивийн энтермайнмэнт зах зээлд өрсөлдөх томоохон зорилт тавин уран бүтээлээ туурвиж байна.

273857674 528055298733012 5162928320818766176 n 750x750

Тус хамтлагийн клиптэй танилцана уу. 

https://youtu.be/mY2baL7nm9U

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.