БНСУ-ын Ардчилсан намын удирдлагууд огцрохоо зарлав

Өмнөд Солонгосын эрх баригч Ардчилсан нам энэ долоо хоногт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн тул тус намын удирдлагууд огцрох шийдвэр гаргажээ.

Өнгөрөгч лхагва гарагт болж өнгөрсөн сонгуульд Ингээд Ардчилсан намын дээд зөвлөл яаралтай хурал хийсний эцэст ийм шийдвэр гаргасныг намын дарга Сон Ён Гил зарласан юм.

Тэрээр Үндэсний Ассамблей дэх хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Бид ард түмнийхээ шийдвэрийг хүндэтгэж, үр дүнг хүлээн зөвшөөрч байна. Сонгуулийн ялагдлын хариуцлагыг би өөрөө үүрч, огцрох болно" хэмээн тэмдэглэсэн байна.

Тус нам нь одоо бүлгийн дарга Юн Хо Жун тэргүүтэй яаралтай удирдах хорооны дор ажиллах бөгөөд энэ сарын 25-наас өмнө намын шинэ даргаа сонгохоор хэлэлцэж байгаа аж.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.