Ж.Бат-Эрдэнэ: Тээвэрчдийн шаардлагыг биелүүлбэл Эрээний хил хаагдана

Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар хил гааль, зам тээвэр, төмөр замын холбогдох ажилтнууд мэдээлэл өглөө.

Зам тээврийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:

-. Чингэлгийг тээвэрлэхэд 2400 орчим тээврийн хэрэгсэл оролцсон байна. Цаашид чингэлэг солилцоог сайжруулахаар БНХАУ-тай ярилцаж байгаа. Замын-Үүдийн чингэлэг тээвэртэй холбоотойгоор хэд хэдэн төрийн байгууллага болон холбоодуудаас санал гаргасан.

Замын-Үүдэд тээвэр хийдэг байсан жолооч нарын хувьд нэгдүгээрт, тээвэрлэлтийн хуучин горимд шилжүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьж байгаа. . Тэгэхээр хуучин горимд шилжүүлэх боломжгүй. 

Хоёрдугаар асуудал нь, тээвэрлэлтэд хувийн хэвшлийнхнийг оруулаач гэсэн асуудал тавьж байгаа. Замын-Үүд болон дотоодын тээвэрт оролцох боломж нь нээлттэй байгаа. Замын-Үүдээс гарч байгаа тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь Замын-Үүдэд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл. Орж ирж байгаа ачаа бараа бүтээгдэхүүн бага байгаа учраас хүртээмжтэй байх тал дээр учир дутагдалтай байгаа. Тээвэрлэлт зохион байгуулалтад хувийн тээврийн хэрэгслийг оруулахдаа дүрэм журам, хуулийнхаа хүрээнд аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж байгаа.

Тээвэрчидтэй уулзалт хийхэд нээлттэй. Айгаад зугтаад байх зүйл байхгүй. Тээвэрчдийн зүгээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох санал тавьж байна. Гэтэл цуцалж болохгүй. Хэрвээ цуцалсан тохиолдолд Эрээний хил хаагдана. Үр дагаварт нь ийм л нөхцөл байдал үүснэ. 

Боомтоор нэвтрэх машины сугалааг Хятад хариуцаж байгаа

Эрээний боомтоор нэвтрүүлэх ачаа барааг сугалаагаар оруулж буйд иргэд бухимдлаа илэрхийлсэн. Үүнд дараах тайлбарыг Зам тээврийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ өглөө. 

Тэрбээр "Хилээр нэвтрүүлж байгаа ачаа тээврийн жолоочдын дунд сугалаа явуулж байгаа гэдэг ташаа мэдээлэл. Чингэлэг тээвэрлэлтийн хувьд ачаалалтай байгаа учраас тодорхой зохицуулалтыг хийж байна. Тухайлбал, . Халдвар хамгаалалтыг баримтлах ёстой болохоор бид дээрх зохицуулалтаар явахаас өөр сонголтгүй байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.