СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-11

Өнгөрсөн шөнө дөрвөн автомашин шатжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнгөрөгч шөнө Онцгой байдлын Гал түймэр унтраах ангид нийт дөрвөн автомашин шатсан гэх дуудлага ирсэн байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд үүрийн 6.30 цагт “Орцноос утаа гараад байна” гэх дуудлага ирсэн аж. “Центр-Апартмент”-ын байрны гараашинд иргэн М-ын “Тоёота Хайландэр”, М-ын “Исузу-Элф”, А-ын “Тоёота-Камри” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг унтраасан байна. Утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргасан аж. 

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 21-р хороонд  “Тоёота Приус” маркийн суудлын автомашинд гал гарсан байсныг Гал унтраах ангийн баг бүрэлдэхүүн шуурхай унтраасан бөгөөд хүний амь нас эрүүл мэнд хохироогүй  байна. Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байж галын аюулаас сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
66.181.178.163

Гражуудыг шалгаачаа. Гарц байхгүй. Граж доторх гарцын хаалгыг хаасан гэх мэт зөрчил их байна. Зайсангийн байруудын граж гамшгийн аюултай байдалд байна шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.