ОХУ химийн зэвсэг хэрэглэж магадгүй гэв

ОХУ Украинд химийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байж болзошгүй гэж АНУ, Их Британийн албаны хүмүүс таамаглаж байна.

Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки өнгөрөгч лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ "АНУ Украинд биологийн зэвсгийн лаборатори ажиллуулж, химийн зэвсэг боловсруулж байгаа гэх худал мэдээллийг Оросын талаас тарааж байгаа.

Мөн Барууны тагнуулын албаныхны тайланд "Орос улс уламжлалт бус зэвсэг хэрэглэж болзошгүй гэж болгоомжлох хангалттай шалтгаан бий" гэж тэмдэглэсэн байна.

Харин ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаровагийн хэлснээр, АНУ Украинд био зэвсгийн хөтөлбөр хөгжүүлж байгааг нотлох баримт байгаа аж. Түүнчлэн юм. Гэвч Вашингтон, Киевийн зүгээс үүнийг эрс няцаасан билээ. 

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.