СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-10

Нэгдүгээр хорооллын арын гараашуудыг албадан чөлөөлж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол орчим 1100 гаруй иргэн газрын зөвшөөрөлгүйгээр гараж эзэмшиж байна. Эдгээр гараашийг буулгаж оронд ногоон байгууламж, авто зогсоол байгуулах санал асуулгыг дүүргийн иргэдийн дунд явуулахад 90 хувь нь дэмжсэн аж. 

Одоогоор 132 гаражийг чөлөөлж тухайн газарт иргэдийн өмнө хамгийн их тулгамддаг ногоон байгууламж, авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэ талаар СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батцагаан:

"Гарааш эзэмшигч эздэд эхлээд мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд газраа чөлөөлөхгүй бол албадан буулгах арга хэмжээ авч байна. Эдгээр гараашуудад ихэвчлэн дугуй засварын ажил хийгдэж байгаа. Өрхийн амьжиргаагаа залгуулж байгаа тэдний бизнесийг хаахгүй. Авто засвар үйлчилгээг бөөнд нь хийх тусгайлсан газар олгож бизнесийг нь дэмжинэ" гэлээ. 

Газар чөлөөлөх ажил эхэлснээс хойш нийт 980 мкв талбайг чөлөөлөн нийтийн эдэлбэрт тохижуулан хүлээлгэн өгчээ. Энэ жил 16,17-р хорооны нутагт байрлах 400 гаруй гаражийг чөлөөлөх мэдэгдлийг эзэмшигчдэд нь хүргүүлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.85.37

Маш сайн

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.84

Иргэдийн эд хөрөнгөнд хүч хэрэглэн халдаж эвдэн сүйтгэхээ зогсоонуу? Арай хэтэрч бна шүү.Угсармал байранд анхнаасаа дороо граж бхгүй.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.26

нэгэн цагт захирамж гаргаж зөвшөөрлийг өгчхөөд одоо ....

Баагий
3 жилийн өмнө
64.119.26.97

Маш зөв буулгаж цэвэрлэж тохижуулах хэрэгтэй.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.90

Ашгүй ашгүй улсын газрыг 30 жил үнэгүй ашиласан чөлөөлж авах нь зөв цэвэрхэн болно

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.