СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-10

🔴LIVE: Л.Цандэлэг: Монгол улсын гурилын хэрэглээг таван гэр бүл хангаж, баяжсаар байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Монголын тариаланчдын үндэсний холбооны V чуулган болж байна. Чуулганаар үндэсний хэмжээнд газар тариалангийн салбарын асуудлыг олон талаас нь хэлэлцэж төрийн  байгууллагуудад саналаа хүргүүлэхээр төлөвлөжээ. Монголын тариаланчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Цандэлэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Монголын тариаланчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Цандэлэг:

-Монголын тариаланчдын үндэсний холбооны V чуулганаар салбарынхаа тулгамдсан асуудлыг ярилцаж байна. Томоохон аж ахуй нэгжүүд одоог хүртэл тариаланчдыг хохироож, мөнгийг нь өгөхгүй байсаар байна. Бид "Алтан тариа"-н гурилыг идчихээд мөнгийг нь өгөхгүй байж чадахгүй шүүдээ. Бид одоо тариалалтад гарах ёстой. Манайд хөрс, ажиллах хүч хоёр л байдаг. Сэлбэг техник, үр, ургамал хамгааллын бодис, газар тариалангийн орцоо бүгдийг нь гаднаас авдаг. Гадаад улс орнуудад дайнаас шалтгаалан валют өссөөр байна. Гал алдахгүйн тулд яаж гурил, талхтайгаа байх вэ гэдэг асуудал тулгараад байна.

Иймд монголын тариаланчдын үндэсний холбооны V чуулганаа зохион байгуулж, ярилцах шаардлагатай л гэж үзсэн. Манай улс гадаадаас 240 мянган тонн улаан буудай авсан. Энэ асуудал дээр гаргалгаа шийдлүүдийг хайхыг эрмэлзэж байна. Ярих юм бол маш олон асуудал байна. Тариаланчдын үндэсний холбоо маань төртэйгөө нэг цонхоор харилцах ёстой гэж үзээд зарчмын нэгдсэн саналуудаа холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй өнөөдрийн чуулганаа зохион байгуулж байна.

Мах, гурил, шатахууныг стратегийн бүтээгдэхүүн гэж нэрлэдэг.  Мөн, малын хөлийн татварыг тогтоох ёстой төр, хувийн хэвшил хоорондын уялдааг хангах ёстой, хэдэн хариуцлагагүй малчдаас болж асуудал үүсдэг. Гурилын үйлдвэрүүд биднээс 500 төгрөгөөр улаан буудай худалдан авчихаад 1500 төгрөгөөр гурилаа зардаг. Үүнийг хэн ч анзаарахгүй, тоохгүй орхиод байгаа юм. Энэ тогтолцоог халах ёстой. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага ажлаа хийхгүй байна гэж шүүмжилмээр санагддаг. Ер нь энэ асуудлыг төр хяналтандаа авч анхаарах шаардлагатай ор тас орхигдоод байнашүүдээ гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баасансүрэн
3 жилийн өмнө
202.126.89.127

Хятадын гурилыг тоож идэхгүй хэмжээнд байлгаж чаддаг тариаланчид болон гурил үйлдвэрлэгчиддээ ард түмэн баярлаж байдаг юм. Тэр үнэлгээн дээр нь эдийн засагчид зөв норм норматив тогтоож төр засаг зөв бодлого баримтлах ёстой.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.