СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-10

🔴ПРАНК: "Холивол хог, Ангилбал алт" шүү дээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Тохилог хараа" ААТҮГ-аас 2022 оныг "Хогоо ангилан ялгах" жил болгон зарлаж, сумын иргэдээ уриалж эхэлжээ. 

Тус байгууллагаас эхний ээлжинд хуванцар сав, лааз, гялгар уутыг ангилах ялгахыг уриалж байгаа бөгөөд иргэдэд хогоо ангилан ялгаж хаях ойлголт хэвшсэний дараа бусад хогыг ангилах аж. Эхний ээлжинд "Тохилог хараа" ААТҮГ-аас ундааны савыг дуурайлган хийсэн 6ш төмөр савыг сумын хүн олноор зорчдог газарт байршуулж ангилан ялгасан хогоо хийхийг уриалж байна.

Манай сурвалжлах хэсэг тус суманд ажиллах үеэрээ Мандал сумын иргэд энэхүү уриалгыг хэрхэн хүлээн авч байгааг нууц дуранд ийнхүү буулгалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.