СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-09

🔴LIVE: БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Төрийн захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү шилжүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хөшигийн хөндийтэй холбоотой шийдвэр гарсан талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар:

-Хөшигийн хөндийн шинэ хот барих асуудлуудыг үе шаттай судлан төлөвлөж байгаа. 1940-1990 онд ЗХУ-ын тусламжтайгаар МАХН-ын удирдлага доор 40 гаруй хот тосгоныг барьсан. Хамгийн сүүлд 1980 онд Багануур хотыг барьсан байдаг. Сүүлийн 30 жил хот төлөвлөлт хийгдэж чадаагүй. Хөшигийн хөндийд 150 мянган хүн амтай хотын төлөвлөлтийг хийж байна. .

Ерөнхий төлөвлөлттэй холбоотой хэд хэдэн хэсэгчилсэн төлөвлөгөө гарч ирж байна. Эхний ээлжинд нисэх буудлыг тойрсон үйлчилгээ тээвэртэй холбоотой инженерийн дэд бүтцийн зургуудыг хийж дуусаж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.