Б.Ганболд паралимпын цанын төрөлд XII байрт орлоо

Паралимпын наадамд оролцож буй Б.Ганболд, Ц.Дашдорж нар өнөөдөр эрэгтэйчүүдийн цанын 20 км-ийн сонгодог тэшилтийн уралдаанд өрсөлдөв.

Улмаар ОУХМ Б.Ганболд 1:04.23 цагийн амжилтаар 12-р байрт шалгарлаа. Тэрбээр түрүүлсэн Японы тамирчнаас 11 минут хоцорч барианд орсон юм. Харин Ц.Дашдорж уралдаанаа дуусгалгүй сүүлийн тойрогт замаас гарлаа.

275259356 5290943650924936 3492405302119351823 n

Тэд энэ сарын 9-нд цанын спринт төрөлд уралдах юм. Харин уулын цанын төрөлд өрсөлдөх Б.Цэрэнпунцагийн уралдаан энэ сарын 12-нд болох хуваарьтай байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.