Д.Кёкүшюзанбатбаяр нарын учруулсан бодит хохирлыг тогтоох ёстой гэж дүгнэв

УИХ-ын гишүүн асан, Японы мэргэжлийн сүмод монгол залуусын анхдагч болж очсон, Гавьяат тамирчин Д.Кёкүшюүзанбатбаяр гэргий, Гавьяат жүжигчин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Б.Цэрэндорж, Н.Болормаа нарын гэм буруутай, эсэхийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт таван өдөр хэлэлцлээ.

Гэвч хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай хэмээн шүүгч Б.Батболор дүгнэсэн учраас НПГ-ын прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргав. аж.

Д.Кёкүшюзанбатбаяр, Н.Болормаа нар хамтран БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал өмнөд хөршийн иргэн Вү Сэнчианг гэх хүнээс 16 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх валютыг мэхлэн авсан хэрэгт холбогдсон юм. Үүнээс гадна, Д.Кёкүшюзанбатбаяр Б.Цэрэндорж гэх хүнтэй хамтран “Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулалт хийнэ” гэж өмнөд хөршийн дээрх иргэнээс 2011 онд нийт 14 тэрбум шахам төгрөг залилан авсан хэрэгт буруутгасан билээ.

Харин эхнэр Т.Баясгалан болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр Богд хан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай нутагт аялал жуулчлал, амралт, сувилал байгуулна хэмээн газар авч, түүнийгээ зориулалт бусаар ашиглаж төрийн яамныхныг мэхэлсэн хэрэгт холбогдсон юм. билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.