Зам тээврийн ослоор зургаан явган зорчигч гэмтжээ

Өнгөрсөн хоногт зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж бэртсэний зургаан нийслэлд, орон нутагт хоёр осол бүртгэгдсэн бол ослын улмаас хоёр хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 6 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн амь хохирсон байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн амь хохирсон байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар нийслэлд 122, орон нутагт 77 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд холбогдсон жолооч 8 явган зорчигч 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

Иймд жолооч зорчиг та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох байх, мөн гудамж замын хөдөлгөөнд оролцохгүй байх нөхцөлийг ханган аюулгүй байдлыг сахин хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.