Хан-Уул дүүрэг Нисэхийн тойрогт баригдаж буй барилгад гал гарч, бүхлээрээ шатжээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүргийн 21-р хороо Спорт цогцолборын хашаанд дотор барилга шатаж байна гэх дуудлага 14:07 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, 7 автомашинтай гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэлээ.
Одоогоор мэргэжлийн байгууллага гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.