?LIVE: Монголд амьдардаг украин иргэд жагсаал хийж байна

Монголд амьдардаг украин иргэд хоёр өдөр тайван жагсаал хийх зөвшөөрөл авчээ. Тэд өнөөдөр Битлзийн хөшөөний дэргэд тайван жагсаж, дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Монгол улсад нийт 95 Украин улсын иргэн ажиллаж,амьдардаг гэсэн судалгаа байдаг бол өнөөдрийн байдлаар таван иргэн тус жагсаалыг зохион байгуулж байгаа юм байна. Тэднийг дэмжихээр монгол иргэд олноор иржээ.

Украин улсын иргэд:

-Энэ дайн 2014 оноос эхэлсэн. Гэхдээ дэлхий энэ асуудалд чимээгүй байсан. Одоо харин бидний үр хүүхэд, гэр бүл энэ дайны уршгаар үхэж үрэгдэж байна. Бидний гэр бүл, үр хүүхэд минь энэ дайнд өртсөөр байгааг мэдэх бидэнд маш хүнд байна. Энэ дайны асуудалд Монгол улс чимээгүй, дуугүй байж болохгүй. Дайнаар ямар ч асуудлыг шийдвэрлэхгүй, дайныг хэн ч хүсэхгүй байна. В. Монгол улсад гарч байгаа оросын телевизүүдийг хааж өгөхийг хүсэж байна, үнэн бодит мэдээллийг мэдээлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Манай улсад өрнөөд байгаа энэ дайн Монгол улсад ч гэсэн хэзээ нэгэн цагт болохыг үгүйсгэх аргагүй юм. Энэ байдал удаан үргэлжилбэл бусад Европын оронд сурч, ажилладаг монголчуудыг татан авахад ч хүрч болох айдастай байна. Хэн ч дайныг хүсэхгүй байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.