МУГЖ дуучин Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандулам өчигдөр /2022.03.03/ таалал төгсчээ. Энэ талаар дуучин Т.Баясгалан өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Тэрбээр, "Мөнхийн дэргэд ээж минь тайван нойрс доо! Энэ биеийг минь төрүүлж, эгшиг дууны ертөнцөд намайг умбуулсан хайрт ээж Жамьяангийн Жавзандулам та минь бар жилийн, бар сарын бар өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Өсөхөөс өдий хүртэл үрсийнхээ төлөө зүтгэж, амьдралын жаргал зовлон бүхнийг сөрж туулсан гайхамшигт ижий таныхаа алтан шарилын өмнө хайрын 1000 дуу хэлхэж,мөнхийн их энэрлээр тань бахдаж явах болно оо үрс нь. Та минь аав ээжийнхээ ачлалт охин, долоон дүүгийнхээ дэлгэр том эгч, найз нөхдийнхөө нар мэт илч, хайрт ханийхаа сэтгэлийн дулаан гэрэл байлаа. Та минь мөнх тэнгэрийн Монголдоо эргэж төрөөрэй" гэжээ.
Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.