СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-03

🔴 LIVE: МУИС-ийн Хууль зүйн сургууль оюутан Б.Ариунзаяаг хасах санал гаргалаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Олон нийтийн газар Зөрчлийн хууль болон ёс зүйн зөрчил гаргасан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5-р курсийн оюутан Б.Ариунзаяаг хөөх шийдвэрийг тус сургуулийн удирдлагууд гаргасан талаар танилцуулж байна. 

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа:

-Хуульчийн хувьд ул суурьтай хандах хэрэгтэй. Хэт нийгмийн давлагаанд хөтлөгдөж болохгүй гэх зарчим байдаг. Бид анхааралтай ажигласан бөгөөд байнга анхаарал тавьж ирсэн. Тиймээс ул суурьтай асуудлыг авч хэлэлцлээ. Энэхүү саналыг оюутантай байгуулсан гэрээг үндэслэн гаргалаа. Хүмүүнлэг ёсны харилцааны наад захын хэм хэмжээг бүдүүлгээр ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учраас тухайн оюутныг МУИС-ийн оюутны эгнээнээс хасах саналыг хүргүүлж байна.Бид тухайн оюутнаас болсон хэргийн талаар тодруулах гэсэн боловч хүрэлцэн ирсэнгүй. Мөн бид зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлагдахгүйгээр хуульчийн мэргэжлийн удиртгал хичээлийг сэргээн оруулах талаар ярилцсан. Мөн цаашид оюутнуудаа сонгон шалгаруулж элсүүлэхдээ ямар зүйлийг нэмж хийх ёстой вэ анхаарах ёстой талаар ярилцлаа. Манай сургуулийн оюутнууд шилдэг оюутнууд байгаа. Энэ олон хүн дотроос ёс суртахууны доголдол гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ байдал дээр системтэй арга хэмжээг авна.  

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл:

-Манай сургуулийн захиргааны зөвлөл олон цаг гаргаж хуралдлаа. Багш нарын хувьд дэндүү хатуу шийдвэр болж тусаж байгаа юм. Үндэслэл нь, оюутан суралцагч сургуулийн дотоод дүрэм журмыг биелүүлнэ, дотоод журмыг хүндэтгэн сахина гэж хуулийн заалт бий. Ийм хүнд бид эрх зүйчийн дипломыг нь өгөх итгэл найдвар алдагдлаа. Тийм учир ийм шийдвэр гаргахаас өөр арга алга. 

Ямартай ч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа шийдвэрээ гаргалаа. Шийдвэрийг МУИС-ийн Удирдах зөвлөлд хүргүүлнэ. МУИС-ийн ерөнхий зөвлөл оюутан Б.Арианзаяаг хөөх асуудлыг эцэслэн шийднэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.