СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-03

🔴 LIVE: Нийслэл хот дөрвөн гол гудамж, замтай болж, 22 автозамыг шинэчлэн барина

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Төсвийн хөрөнгөөр нийслэлд хийх авто замын ажлуудын талаар мэдээлэл өглөө. Нийт дөрвөн том, 22 жижиг ажил төлөвлөсөн байна.

Нийслэлд дөрвөн гол гудамж, замыг бий болгохоор төлөвлөсөн байна.

Нэгдүгээрт: Ард Аюушийн өргөн чөлөөг Гэмтлийн эмнэлгээс Содон хорооллын уулзвартай холбоно. Үндсэн гол гудамж, замтай болсноор нийтийн тээврийг зорчуулах боломж бүрдэх тул түгжрэл буурах нэг алхам юм.

Хоёрдугаарт: . Уг зам бий болсноор хотын төвөөс орж ирж байгаа иргэд гол гудамжаар холбогдоно.

Гуравдугаарт: Зайсангийн гүүрийг дөрвөн эгнээ болгож, шинэчилснээр гүүрэн дээрх түгжрэлийг арилгах юм.

Дөрөвдүгээрт: Наадамчдын гүүрийг барина. Яармагийн хүн ам ихсэж байгаа учраас наадамчдын гүүрийг Биологийн төв лабораторийн уулзвартай холбоно. .

Нийслэлийн хэмжээнд 463.1 метр урт гүүрэн байгууламж барина. Энэ ажил 2-3 жил үргэлжилнэ. Үйлдвэрчний районд газар чөлөөлөх, цахилгааны шугамыг өөрчлөх шаардлагатай. Газар чөлөөлөхөд 24.5 тэрбум төгрөг төсөвлөсөн ч газрын эзэдтэй зөвшилцөнө. 

. Гэвч газар чөлөөлөх явцад олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах эрсдэл бийг Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар онцлов. Мөн тэрбээр Олимпын гүүрний зэргэлдээ явган хүний гүүрний ажил энэ зун дуусна гэв.       

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.