ОХУ цөмийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2022.02.27/ цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх хүчнийг бэлэн байдалд оруулах тушаал гаргав.
Европын зарим орнууд Путины хувийн хөрөнгийг битүүмжлэх, Оросын зарим банкийг “SWIFT” олон улсын төлбөрийн системээс хасах зэрэг шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцсоны дараа ийм шийдвэр гаргажээ.
Батлан хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарт цөмийн байлдааны тусгай горимд орох тушаал өгсөн нь үүсээд буй нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэж дэлхий нийт үзэж байна
Оросын армид дөрвөн түвшний сэрэмжлүүлэг байдаг аж. Үүнд тогтмол, өндөр, дайны аюул, бүрэн гэсэн сэрэмжлүүлэг ордог бол дээрх тушаал нь онцгой нөхцөл байдлын тушаал бололтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.