Паралимпын наадамд дөрвөн монгол тамирчин өрсөлдөнө

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадам хөшгөө нээхэд 9 хоног /гуравдугаар сарын 4-ний өдөр эхэлнэ/ үлдлээ. 

Монгол Улсаас гурав дахь паралимпын наадамдаа оролцож буй Б.Ганболд монголын багийн тугчаар оролцоно. Тэрээр "Сочи 2014", "Пенчан 2018" Паралимп наадамд оролцож байсан хашир туршлагатай тамирчин бол 2015 оноос пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Ц.Дашдорж болон 2012 оноос эхлэн пара уулын цанын спортын төрлийг сонгосон Б.Цэрэнпунцаг нар анх удаа Паралимпэд өрсөлдөнө. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог болон Д.Очирсүх нар ажиллаж байна. 

 para1

Мөн түүнчлэн тэргэнцэртэй кёрлингийн төрөлд монгол бүсгүй У.Бат-Оюун АНУ-ын нэрийн өмнөөс өрсөлдөнө. Түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

172376788 10157697984425025 5806709722577696997 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.