Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзжээ

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь удаагийн бага хуралд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзжээ.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого" болон Ковид-19 цар тахлын дараа эдийн засгийг сэргээх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаануудын талаар танилцуулж, цаашид

болохыг талууд онцолж, энэ чиглэлээр туршлага, мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тогтжээ.

Түүнчлэн Саудын Арабын тал манай "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-д дурдагдсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.