Чингэлтэй дүүргийн цахилгаан шатуудад үзлэг хийж байна

Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 15 өдөр дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны цахилгаан шатуудад үзлэг, шалгалт хийх захирамж гаргасан билээ. Уг захирамжийн хүрээнд 5 дугаар хорооны зургаан СӨХ-ны 13 байрны 21 цахилгаан шат, СӨХ-гүй хоёр байрны хоёр цахилгаан шатанд үзлэг шалгалт хийсэн байна.

Мөн дөрвөн цахилгаан шат магадлал хийгдээгүй байсныг "Улаанбаатар лифт" ОНӨТҮГ-т мэдэгдэж, магадлал хийлгэхээр болсон аж.

Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан урьдчилан сэргийлэх зөвлөмжийг СӨХ-үүдэд тараан, аюулгүйн санамжийг цахилгаан шат бүрт наан байршуулж, иргэдэд зөвлөгөө, мэдээллийг хүргэж байгаа юм.

Screenshot (72)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.