Франц улс Малигаас цэргээ гаргана

Франц улс болон түүний холбоотнууд Малигаас цэргээ гаргах болсныг Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ. Эдгээр цэрэг 2013 оноос хойш Мали дахь исламын дайчдын эсрэг тэмцэж байсан бөгөөд одоо тэднийг Африкийн Сахел бүсийн өөр хэсэгт дахин байршуулах аж.

Малигийн эрх баригч цэргийн хунтын дайсагнал өсөн нэмэгдэж буй энэ үед дипломат харилцаа тасарсны улмаас ийм байдал үүссэн гэж Ноён Макрон өчигдөр Парист болсон хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлажээ.

Тэрээр "Бид стратеги, далд зорилгоо хуваалцдаггүй де-факто эрх баригчидтай мөр зэрэгцэн цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүй" хэмээн мэдэгдсэн юм.

620ef9aba310cdd3d82e6941

Харин Малигийн цэргийн хунтын хэвлэлийн төлөөлөгч Сулейман Дембеле энэхүү мэдэгдлийг үл тоомсорлон, Европын хүчнийхэн тус улсад байх үеэр "терроризм Малигийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь бүрхсэн" гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Энэхүү цэргийн хунт 2020 оны 8 дугаар сард төрийн эргэлт хийж, Засгийн эрхийг гартаа авснаас хойш Франц, Мали улсуудын харилцаа муудсан билээ.

Францын бараг 5,000 цэрэг Исламист босогчидтой тэмцэхээр Сахел бүсэд байрлаж байгаагийн 2,400 орчим нь Малигийн хойд хэсгийн гурван баазад байрлаж байсан аж. Харин одоо тэднийг 4-6 сарын хугацаанд тус улсаас гарахаар төлөвлөж байна.

w1280 p4x3 2022 02 17T102857Z 1330701115 RC2LLS9FJ0YT RTRMADP 3 MALI SECURITY FRANCE

6972 4648 77b2caad d738 42dc b7cc fbc7b87affc3

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.