Саудын Араб: 28,000 эмэгтэй галт тэрэгний жолооч болохоор өрсөлдөж байна

Саудын Арабт үйл ажиллагаа явуулдаг "Renfe" төмөр замын компани галт тэрэгний 30 эмэгтэй жолооч ажилд авахаар зар тавьсан ч 28 мянган өргөдөл хүлээж авсан гэж мэдэгджээ. Сонгогдсон эмэгтэйчүүд нь нэг жил сургалтад суусныхаа дараа Мекка болон Медина хотуудын хооронд хурдны галт тэрэг жолоодох юм.

Исламын шашинтай тус хаант улсад ийм төрлийн ажлын байранд эмэгтэйчүүдийг авч буй анхны тохиолдол билээ. Саудын Араб нь хэдэн арван жилийн турш эмэгтэйчүүдийн ажиллах хүчний түвшнээрээ дэлхийд хамгийн доогуурт бичигддэг орнуудын нэг байсан.

Гэвч тул тус улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн тоог нэмэгдүүлэхээр хүчин чармайлт гаргах болжээ.

LmpwZyZoYXNoPWI0M2NhYWM3MjQwYzJhOWZkM2Y5ZWI4OTNlN2RiY2My

Үүний хүрээнд, эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг зөвшөөрч, тэднийг илүү чөлөөтэй зорчих боломжийг олгохын тулд эрэгтэйчүүдийн хяналтыг хөнгөвчлөх зэрэг нийгмийн хэд хэдэн шинэчлэлийг хийсэн билээ.

Гэвч Мөн гэр бүл салалт, хүүхэдтэй холбоотой шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах хандлагатай хэвээр байгааг хүний эрхийн төлөө тэмцэгчид шүүмжилж байгаа юм.

skynews saudi arabia car show 4203701

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.