ОХУ Украйны хилийн ойролцоо 7,000 цэрэг нэмж байршуулжээ

ОХУ-ын арми Украйны хилийн ойролцоох бүсээс цэргээ татаж байгаа гэж мэдэгдсэн ч өнгөрөгч лхагва гарагт ойролцоогоор 7,000 цэргээ нэмж байршуулсан болохыг АНУ-ын албаны хүмүүс мэдээлжээ.

АНУ болон түүний холбоотнуудын эмээж байснаар довтолгоо болоогүй ч аюул заналхийлэл хүчтэй хэвээр байгаа бөгөөд Европын аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдал эрсдэлд орсныг эрх баригчид онцолж байгаа юм. Барууны орнуудын тооцоолсноор,

Харин Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү хурцадмал байдлаас тайван замаар гарахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн билээ. Мөн Оросын арми хуягт машин, техникээ галт тэргээр Крымээс гаргаж байгааг харуулсан бичлэгийг тус улсын Батлан ​​хамгаалах яам нийтэлсэн юм. Гэвч

3000 (1)

Тэрээр зүүн өмнөд хэсгийн Мариуполь хотод айлчлах үеэрээ "Тэд цэргүүдээ татаж, байршлыг нь өөрчлөн, дахин буцааж байгаа. Баярлахад эрт байна" хэмээн мэдэгдсэн юм.

Ноён Зеленский мөн иргэдээ тайван байж, нэгдэхийг уриалан, өнгөрөгч лхагва гаргийг "Үндэсний эв нэгдлийн өдөр" болгон зарласан байна. Тэрээр ард түмэндээ хандаж хэлсэн үгдээ "Бид аз жаргалтай, амар амгалан амьдрах хүслээрээ нэгдэж байгаа. Эв нэгдэлтэй байсан цагт л бид эх орноо хамгаалж чадна" гэж тэмдэглэжээ.

Мөн Киевийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнд олон зуун хүн нэгдэж, 200 метрийн урттай далбааг барин алхжээ.

Screenshot (320)

4869 3246 2

Эх сурвалж: AP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.